Job title: Safety Officer
Location: Site based
Industry: Mining & Metals
Pay interval: Monthly
Pay rate: Negotiable
Job published: 2017-07-06
Job ID: 30059
Contact name: Tsolmon
Phone number: 99311570
Contact email: tsolmon@recruit.mn

Job Description

SCC LLC компани Монголын хамгийн том уул уурхайн төсөл дээр гэрээгээр ажиллах сонирхолтой мэргэжилтнүүдийг “Safety Officer” буюу “Аюулгүй Ажиллагааны Ажилтан”- ны албан тушаалд урьж байна. 

Энэхүү ажлын байрны гол зорилго эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны зөвлөмж туслалцааг цаг тухайд нь хүргэх, мөн уурхайн төслийн аюулгүй ажиллагааны хэлтэст дэмжлэг үзүүлэн ажиллах юм. Мөнхүү тус албан тушаалын чиг үүргийн хүрээнд  аюулгүй ажиллагааны эрсдэл, нөлөөллийг үнэлэх, удирдах, бууруулах ба шууд удирдлага, үндсэн ба гэрээт ажилтнуудад аюулгүй ажиллагааны мэргэжлийн зөвлөгөө өгөх  зэрэг ажлууд хамаарна.

Төлөвлөлт ба хуваарилалт

  • ЭМААБО-ны хурал, ажлын байрны үзлэг шалгалт, аудит, уулзалт ярилцлага болон ажиглалтуудыг зохион байгуулах мөн оролцох;
  • Өдөр тутмын ээлж эхлэх үеийн хуралд идэвхитэй оролцох, аюулгүй ажиллагааны сургамж зөвлөмжүүдийг багийн гишүүдэд хүргэхэд өөрийн хувь нэмрээ оруулах;
  • Аюулгүй ажиллагааны сэдвийг боловсруулах, цааш нь түгээх;
  • ЭМААБО-ны холбогдолтой бичиг баримтуудыг хадгалах, шинэчлэх;
  • Хуулийн болон толгой компанийн шаардлагуудад нийцэх боловсруулалт хийх, сайжруулах;
  • Толгой компанийн аюулгүй ажиллагааны тогтолцооны хэрэгжилтийг хангах, бусад хэлтсүүдэд дэмжлэг туслалцаа үзүүлэх, мөн үйл ажиллагааны хэлтэст мэргэжлийн дэмжлэг туслалцаа үзүүлэн ажиллах;
  • Аюулгүй ажиллагааны аливаа өртөлт болон өнөөгийн нөхцөл байдлыг хянах ажилд туслах. Аюулгүй ажиллагааны стандартийн сайжруулалтын хувьд шийдэл хайх, өөрийн саналыг дэвшүүлэх;
  • Аюулгүй ажиллагааны стандартуудын хувьд хуулийн шаардлагууд, компанийн бодлого журмууд болон хэрэгжилт нь хууль эрх зүйн хүрээнд хэрэгжиж буй эсэхэд хяналт тавих;
  • Ноцтой эрсдлийн удирдлага, ажлын байрны үзлэг шалгалт, аудит, аюулын мэдээлэл, ослын судалгааны тайлан, ажлын байранд нэвтрэх болон ажиллах зөвшөөрөл олгох гэх зэрэг аюулгүй ажиллагааны журмууд болон бусад бүх хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд дэмжлэг туслалцаа үзүүлэх;

 

Сургах ба мэргэжлийн дэмжлэг туслалцаа үзүүлэх үүргүүдийн жагсаалт:

  • Уурхайн талбайгаар явж аюулгүй ажиллагааны ажиглалт хийх, аюултай болон нотцой эрсдэлийн үнэлгээний талаар сургах мэдээллэх; 
  • Аливаа ноцтой асуудалд өөрийн зүгээс идэвхитэй зөвлөгөө өгөх, аливаа аюулгүй ажиллагааны эрсдэлдлийг бууруулахад идэвхитэй оролцох, өөрийн саналаа оруулах;
  • ЭМААБО-ны системийн хэрэглээ, болон хэрэглүүрүүд нь жигд ажиглагдаж буй эсэхийг хянаж ажиллах;
  • Шаардлагатай үед эрүүл мэнд болон байгаль орчны шинжилгээ хийх;
  • Аливаа аюулыг тодруулахын тулд удирдлагуудтай хамтран ажиллах, аюулгүй ажиллагааны асуудлуудыг шийдэх шинэ арга санаа олох, дэвшүүлэх;
  • Аюулгүй ажиллагаатай холбоотой бүхий л асуудлуудаар удирдлагууд (гэрээт компаниудыг оролцуулаад) зааварчлах мөн аливаа өөрчлөлтийг тэдэнд мэдээллэх;
  • Аюулгүй ажиллагааны үүднээс уурхайн талбай дээр ажиллаж буй гэрээт ажилчид болон зочид төлөөлөгчийг зохицуулах ажилд туслах;
  • Шинээр ирж буй ажилчдад аюулгүй ажиллагаатай чиг баримжаа олгох сургалт явуулах;

 

Шаадлагатай тохиолдолд дараахи үүргүүдийг гүйцэтгэнэ:

  • Бичиг баримтын орчуулга болон хянах;
  • Мэдээлэл, мэдлэг олгох болон сургалтын материал боловсруулах;

 

Дүн шинжилгээ болон тайлантай холбоотой үүргүүдийн жагсаалт:

  • Хариуцаж авсан газар/хэлтэсийнхээ аюулгүй ажиллагааны гүйцэтгэлд хяналт тавих;
  • Аюулгүй ажиллагааны сайжруулалт болон чанарыг хянахын тулд системээс тайлан мэдээ татах, харицуулах;
  • ЭМААБО-ыг сайжруулахад чиглэгдсэн аюулгүй ажиллагааны үзлэг шалгалт, ажиглалт, аудит болон бусад бүх үйл ажиллагаанаас илэрсэн зөрчлийг хянах ажилд туслах;
  • Өөрийн ажлын талбайд гарч болзошгүй осол зөрчлийг тодорхойлхын тулд өмнөх осол зөрчлөөс авсан ослын сургамж, сэрэмжлүүлэгүүдийг хянах, судлах,  үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд идэвхи санаачлагатай байх;
  • Аюулгүй ажиллагааны сайжруулалтыг тодорхойлохын тулд осолын мэдээний тоо баримт болон чиг хандлагад дүн шинжилгээ хийх;

 

CV илгээгчидэд тавигдах ерөнхий шаардлага:

  • Коллежи / Их Дээд Сургуулийн Боловсрол: Мэргэжилийн диплом, сертификат болон тухайн салбарт ажиллаж байсан дадлага туршлагатай байх;
  • Монгол Улсын Эрүүл мэнд, Аюулгүй ажиллагааны зохицуулалтын талаар мэдлэгтэй байх;
  • Уул уурхайн салбарт аюулгүй ажиллагааны чиглэлээр 3-5 жил ажиллаж байсан туршлагатай;
  • ЭМААБО-ны удирдах ажлын туршлага байвал сайн гэхдээ заавал шаардлагатай биш;
  • Аман болон бичгийн харилцааны ур чадвартай байх;
  • Аюулгүй ажиллагааны ажилтны болон  ослын судалгааны сургалтанд суусан бол маш том давуу тал болно;
  • Англи болон Монгол хэл дээрхи бичгийн болон ам ярианы маш сайн чадвартай байх;
  • MS Outlook, MS Excel, MS Word зэрэг програм дээр ажиллах  ур чадвартай байх. MS PowerPoint, MS Access програмууд мэдээллийн сангуудын талаар мэдлэгтэй байх;

CV хүлээн авах хугацаа 7-р сарын 15 хүртэл явагдана.

Та бүхэн өөрсдийн дэлгэрэнгүй CV-г tsolmon@recruit.mn  гэсэн хаяг руу илгээнэ үү. 

Холбогдох утас: 99311570.